Бүтээгдэхүүний онцлох найрлага
- Palmitoyl Tripeptide 8- Арьсны улайлт, цочролыг багасгаж тайвшруулдаг пептид. Арьсны хамгаалалтын давхаргыг сэргээж, үрэвсэл намдаахад тусалдаг. Батгатай, мэдрэмтгий арьсанд маш тохиромжтой.
- Salicylic Acid (Салицилийн хүчил)- Бета-гидрокси хүчил (BHA), тосонд уусдаг тул арьсны гүн рүү орж нүхийг цэвэрлэнэ. Үхэжсэн эд эсийг гуужуулж, батга үүсгэгч бохирдлыг багасгана. Батганы үрэвслийг намдааж, тослогийг тэнцвэржүүлдэг.
- Vitamin C (Аскорбины хүчил)- Арьсыг гэрэлтүүлж, өнгө жигд болгоно. Арьсны гэмтлийг нөхөн сэргээх, батганы дараах толбыг бүдгэрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Антиоксидант үйлчилгээтэй тул гадны бохирдлын эсрэг хамгаалдаг.
- Vitamin E (Токоферол)- Арьсыг чийгшүүлж, хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ. Антиоксидантаар үйлчилж, үрэвсэл багасгана. Vitamin C-тэй хамт хэрэглэхэд илүү хүчтэй хамгаалалт, нөхөн сэргээлтийг өгдөг.
Бүтээгдэхүүний үр нөлөө
Хөнгөн бүтэцтэй, тосгүй (oil-free) чийгшүүлэгч лосьон нь Palmitoyl Tripeptide-8 агуулсан тул илүү сайн тайвшруулна.
Бүтээгдэхүүний бүрдэл
- Нүүр цэвэрлэгч 100гр
- Тонер 150мл
- Лосьон 100мл
- Серум 30мл
Хэрэглэх заавар
Нүүр цэвэрлэгч, Тонер, Лосьон, Серум гэсэн дарааллаар хэрэглэнэ.